Англи хэл сурах хэрэгсэлд тавтай морил!
Бидэнд 25 гаруй Англи хэл сурах хэрэгслүүд байгаа. Манай хэрэгслүүд нь Англи хэл суралцагч нар болон багш нарт зориулагдсан ч зарим нь унаган Англи хэлтэй хүмүүст ч хэрэг болохуйц хэрэгслүүд бий. (ж.нь: Цагаан толгойн дараалалд оруулах)
Манай англи хэлний хэрэгслүүд нь таны өгүүлбэрийг цагаан толгойн үсгээр дарааллуулах эсвэл үгний хайлт үүсгэх энгийн хэрэгслүүдээс эхлээд давтлагын хуудас бүтээгч хүртэл өргөн цар хүрээтэй. Ихэнх хэрэгслүүд нь тохиргооны олон сонголттойгоос гадна олон төрлийн фонт, өнгөний сонголттой. Түүнчлэн, бүх хэрэгслүүд нь хэрэглэгчдэд ээлтэй байхаар бүтээгдсэн бөгөөд текст оруулах хэмжээг (ж.нь: олон тэмдэгтийн хязгаар) санал болгодог. Тэднийг туршаад үзээрэй!
Цагаан толгойн үсгээр жагсаах - Та босоогоор эсвэл хөндлөнгөөр болгох эсэх мөн түүнчлэн цагаан толгойн дарааллаар эсвэл эсрэгээр нь байршуулах уу гэдгээ сонгож болно. Энэхүү хэрэгсэл нь аль болох таны баримт бичгийн ижил форматыг хадгалдаг бөгөөд энэ нь өгөгдөлийг дамжуулах эсвэл эх баримт бичигт буцааж буулгахад тохиромжтой.
Tоонуудыг англи үг рүү хөрвүүлэх - Энэхүү хэрэгсэл нь twenty-three гэдгийг 23 руу and 301 гэдгийг three hundred and one гэж хөрвүүлнэ.
Tекстийг зураг руу - Энэхүү хэрэгсэл нь таны текстийг зураг руу хөрвүүлнэ. Дэвсгэр өнгө, фонт болон өнгөө сонгоорой. Та текстээ оруулан зураг болгон хараарай.
Өгүүлбэрийн үсгийг өөрчлөх - Энэхүү хэрэгслээр англи үсэгнүүдээ том үсэгнүүдийг жижиг рүү, жижиг үсэгнүүдийг том болгох болон өгүүлбэрийн эхний шинэ үгний эхний үсгийг том болгох боломжтой.
Txt файлыг томоос жижиг болгон хөрвүүлэх - TXT файл оруулан тэрхүү файлаа бүхэлд нь том эсвэл жижиг үсэг болгон өөрчлөх.
SRT файлыг томоос жижиг болгон хөрвүүлэх - Хадмал орчуулгын файлыг оруулж SRT файлаа бүхэлд нь том эсвэл жижиг үсэг болгон өөрчлөх.
Үгний үсгийн тоог тоолох - Энэхүү хэрэгсэл нь таны текстэнд хэдэн үг болон үсэгнүүд байгаан тоолоход тань туслана.
Teкстийг Юникод руу - Энэхүү хэрэгсэл нь англи текстийг Юникод руу, Юникодыг англи текст рүү хөрвүүлнэ. (Юникод нь текстийг онлайнаар харуулахад ашиглагддаг.)
Teкстийн чиглэлийг өөрчлөх - Энэхүү хэрэгсэл нь таны текстийн чиглэлийг өөрлөнө. Та зүүнээс баруун болон дээрээс доош (дээр ба доор), зүүнээс баруун тийш эсвэл баруунаас зүүн тийш эхлэх эсэхийг сонгож болно.
Англи тоонуудыг хятад үг рүү хувиргах - Энэхүү хэрэгсэл нь three thousand five hundred and fifty-nine гэдгийг 三千五百五十九 болон эсэргээр нь хувиргана. (Мөн англи хэл дээрх "ба/and"-г оруулах эсэхээ сонгож болно.) Сануулга: (“five hundred and fifty-nine” гэдэгт орсон "ба/and" нь Британи англи хэлэнд хэрэглэгддэг боловч Америк англи хэлэнд ашиглагддаггүй.)
Үг сурах хэрэгслүүд:
Анаграм тайлагч - Үг эсвэл үсгээ оруулаад анаграмаас үүсгэж болох бүх үгийг гарч ирэх үгсийн үсгийн тоогоор эсвэл цагаан толгойн үсгээр (урьдчилан харах) эрэмбэлсэн байдлаар харна уу. Энэ нь үгийн тоглоом тоглоход тохиромжтой!
Үгний уртаар нь үг олох - Эхний үсэг болон хүссэн үсгийн тоог сонгоно уу. Хэрэгсэл нь таны хүссэн үсгийн тоонд тохирох үсгээр эхэлсэн бүх үгийг харуулах болно. (Хэрэв та ямар ч урттай үгийг харахыг хүсвэл "ямар ч/any"-г сонгож болно.)
Төгссөн үгс - Олох гэж буй үгнийхээ төгсгөлийн үсэг болон нийт үсгийн тоог сонгоно уу. Хэрэгсэл нь таны хүссэн үсгийн тоонд тохирох үсгээр төгссөн бүх үгсийг харуулах болно.
Үсэг агуулсан үгс - Тодорхой үсэг агуулсан бүх англи үгсийг хамтад нь эсвэл тусад нь олоорой. Жишээ нь: "ough" агуулсан бүх үгсийг хамтад нь харах г.м. (ийм үг маш олон байгаа!)
Давтлагын хэрэгслүүд:
Англи хэлний үйл үг холбох дасгалын хуудас - Англи хэлний олон үйл үг бүхий ажлын хуудас үүсгэж, холбоо үг үүсгэх мэдлэгээ шалгаарай. Та нэг дор, ижил дасгалын хуудас дээр 20 хүртэлх үйл үгийг оруулах боломжтой (бүгд хоосон зай эсвэл таслалаар тусгаарлагдсан байх) ямар цаг, төлөөний үг дээр анхаарлаа хандуулахыг хүсч байгаагаа сонгох. Тэнд гарч ирэх өгөгдсөн жишээнүүдээс та "жишээ" сонгож болох ба төрөл бүрийн санамсаргүй жишээнүүд танд зориулан гарч ирэх болно.
Бичих дасгалын хуудас бүтээх - Маш олон төрлийн сонголтууд болон фонттой энэхүү хэрэгсэл нь англи хэл сурч байгаа болон зааж буй хүмүүст зориулагдсан гайхалтай хэрэгсэл юм. Та дасгалын хуудсаа өөрийн хүссэнээр өөрчилж, өнгийг нь сольж, жижиг үсэг/том үсгийг давтах гэх мэт бусад олон сонголтуудтай!
Үг хайгч бүтээгч - Англи хэл заахад зориулсан хариултын хуудас нь тусдаа үг хайгч бүтээгээрэй. Үг хайлтын фонт болон хэмжээг тохируулах боломжтой.
Тоон бинго хуудас бүтээгч - Та өөрийн оруулсан дурын англи үгэн болон тоон тоогоороо бинго хуудас бүтээгээрэй.
Санамсаргүй тоогоор бинго хуудас бүтээгч - Англи үгэн болон санамсаргүй сонгогдсон интервалтай тоон тоогоор бинго хуудас бүтээгээрэй.
Хоосон зайг нөхөх - Англи хэл суралцагчидад хоосон зайд байх ёстой хариултуудыг мэдэж байгаа эсэхийг шалгах ажлын хуудас бүтээгээрэй. Та текстээ оруулаад хариулт болгохыг хүссэн үг бүрээ сонгоно уу. Тэдгээр үгс нь оюутнуудыг сонгоход зориулж тусдаа хайрцагт харагдах болно. Та дасгалын "хариулт" хуудсыг хэвлэх боломжтой.
Хоосон зай үүсгэх - Энэ нь англи хэл суралцагчдад өөрийн хариултаа нөхөх хоосон зай бүхий дасгалын хуудас үүсгэх хэрэгсэл юм. Та текстийн нэг үгэн дээр товшиж, дараа нь тухайн үгийг сурагчид хариултаа бичих тул өмнө нь зай үлдээж хаалтанд хийнэ. Жишээ нь: “I like watching movies” нь “I like watching ________ (movies)” болж хувирна.
Үгсийг холих - Үгнүүд оруулахад энэхүү хэрэгсэл нь үгнүүдийг хооронд нь холих болно. PDF хуудсыг үүсгэх үед та хариултыг харуулах эсэхээ сонгох боломжтой.
Jumble Up Sentences - Өгүүлбэр оруулахад энэхүү хэрэгсэл нь санамсаргүй байдлаар үгнүүдийн байршлыг өөрчилнө. Та текстээ өгүүлбэрийн том үсгээр (цэгийн дараа томоор) эсвэл жижиг үсгээр бичихийг сонгож болно.
Дүрэм болон IPA хэрэгслүүд:
Англи үйл үгнүүдийг хувиргах - Үйл үгсийг оруулаад хэрхэн өөр өөр цагт хувирдаг болохыг харж болно. Энэхүү хэрэгсэлд тогтмол болон тогтмол бус үйл үгс орно. Мөн та зөвхөн тодорхой хувиралыг харахыг хүсэж байгаа бол ямар төлөөний үг, аль цагийг харахыг хүсч байгаагаа сонгож болно.
IPA бичих (Олон улсын дуудлагын цагаан толгой) - Энэхүү хэрэгсэл нь IPA-ээр бичихэд зориулсан гар/кэйбоард юм. Жишээ гарнаас IPA үсгүүдийг сонгоод, тэдгээрийг өөрийн бичсэн үсэгтэй нэгтгэж, IPA текст үүсгэж болно.
Англи үгнүүдийг IPA (Олон улсын дуудлагын цагаан толгой) руу хөрвүүлэх - Энэхүү IPA хэрэгсэл нь Америк англи хэлийг ашигладаг. IPA нь англи хэл суралцагчдад англи хэлийг хэрхэн зөв дуудаж сурахад туслах гайхалтай хэрэгсэл юм. Та текстээ оруулаад IPA болгон хувиргана. Та IPA хувилбарыг текстийнхээ оронд, доор нь эсвэл хаалтанд харуулах эсэхийг сонгох боломжтой. Энэ хэрэгсэл нь англи хэл дээрх текстийн олон догол мөр дээр ажилладаг.
Хэрвээ танд Англи хэл сурах хэрэгслүүд таалагдсан бол магадгүй та манай бусад гадаад хэл сурах вэбсайтуудыг сонирхох хүсэлтэй байж магадгүй: